/ “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт 2023 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа.
Сургалтад тус газраас урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүд, хэсгийн төлөөлөгч, байцаагч, мөрдөгч нийт 15 алба хаагч хамрагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна