/ “Архи, тамхигүй-эрүүл аюулгүй орчин” аяныг зохион байгуулав

“Архи, тамхигүй-эрүүл аюулгүй орчин” аяныг зохион байгуулав

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын түүх 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлын хүрээнд “Архи, тамхигүй-эрүүл аюулгүй орчин” аяныг зохион байгуулан аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн дунд “Архи, тамхигүй-ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг Есөнбулаг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран М.Жанчив баатарын талбайд зохион байгууллаа. Зургийн уралдаанд 20 хүүхэд оролцсноосТэргүүн байранд Оюуны түлхүүр бага сургуулийн 3-А ангийн сурагч З.Хулан, 2 дугаар сургуулийн 4-А ангийн сурагч Б.Мөнхзул, Дэд байранд 1 дүгээр сургуулийн 6-Е ангийн сурагч Б.Есөнзул, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 4-А ангийн сурагч М.Маргад-Эрдэнэ, Гутгаар байранд 2 дугаар сургуулийн 9-А ангийн сурагч Г.Тэмүүлэн, 3 дугаар сургуулийн 1-А ангийн сурагч А.Энх-Эрдэнэ, тусгай байранд 1 дүгээр сургуулийн 5-А ангийн сурагч Т.Солонго, 2 дугаар сургуулийн 4-А ангийн сурагч С.Номин-Эрдэнэ, 4-В ангийн сурагч Э.Отгонбат, 1-В ангийн сурагч Н.Тамираа нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна