/ Эрүүгийн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Чулуунбат агсны нэрэмжит шагнал гардууллаа

Эрүүгийн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Чулуунбат агсны нэрэмжит шагнал гардууллаа

Эрүүгийн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Чулуунбат агсны нэрэмжит шагнал үнэ бүхий зүйлээр шагнагдсан Чандмана сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч П.Ууганбаатарт баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Энэхүү шагналыг жил бүр онц хүнд, нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлсэн алба хаагчдад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар, хурандаа Д.Чулуунбатын гэр бүлээс олгодог. Цагдаагийн хурандаа Д.Чулуунбат нь эрүүгийн албанд он удаан жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд Эрүүгийн Цагдаагийн Газрын даргаар 2 удаа томилогдон ажиллаж байсан алба хаагч юм. Д.Чулуунбат агсны гэр бүлд Цагдаагийн газрын хамт олноос талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэе. 2016.07.19

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна