/ "ААВУУДЫН ЧУУЛГАН"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"ААВУУДЫН ЧУУЛГАН"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"ААВУУДЫН ЧУУЛГАН"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын зөв хэвшил олгох чиглэлээр Цагдаагийн газар, Дэлхийн зөн Говь-Алтай ОНХХ, Есөнбулаг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Есөнбулаг сумын хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Аавуудын чуулган”-ыг зохион байгууллаа.

Чуулганыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Есөнбулаг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Эрдэнэбат, Тамгийн газрын дарга Л.Эрдэнэ, Дэлхийн зөн Говь-Алтай ОНХХ-ийн менежер М.Болдбаатар нар нээж, чуулганы үйл ажилаагааг эхлүүлсэн.

Чуулганд Есөнбулаг сумын 10 багийн 120 хүн хамрагдаж, “Хүүхэд, гэр бүлийн хүмүүжил” сэдвээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Б.Мөнхзаяа, “Зөв амьдрал-Гэр бүлийн аз жаргал” сэдвээр Дэлхийн зөн Говь-Алтай ОНХХ-ийн менежер М.Болдбаатар, “Эрчүүдэд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлууд” сэдвээр Цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ц.Гоомарал, “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр Эрүүл мэндийн газрын дарга Г.Туяа, “Эрүүл амьдрал” сэдвээр Улаанбаатар хот дахь “Макидоним үйлчилгээний нэгдсэн сан”-гийн төслийн ажилтан Г.Эрдэнэбаяр, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэний эрх, үүрэг” сэдвээр Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болормаа, олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Буянхишиг нар тус тус сургалт, мэдээлэл хийлээ.

Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Ө.Амаржаргал, Жаргалант багийн иргэн Д.Сүрэнжав, Түмэн багийн иргэн Ц.Тогтох, Харзат багийн иргэн Ш.Ганбат, Индэрт багийн Д.Арнаа, Рашаант багийн иргэн Д.Даваадорж, Оргил багийн иргэн Ш.Галсанчоймбол нарыг өрх гэрийнхээ аз жаргалын төлөө хичээнгүйлэн зүтгэж, амар тайван амьдралын төлөө иргэнийхээ үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад нь талархаж урамшуулав.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд “Зөв амьдрал-аз жаргалтай гэр бүл” уриан дор зохион байгуулагдаж буй “ААВУУДЫН ЧУУЛГАН”-д оролцогчдоос гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор хэлэлцүүлэг хийж чуулганаас дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

1. Үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэн, гэр бүлийн гишүүд бие биенийгээ хүндэтгэн гэр бүл бүр амгалан тайван амьдрах орчин бүрдүүлэх

2. Аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах-эрүүл зан үйлийг дээдлэх

3. Хүний эрхийг хүндэтгэн, аливаа асуудалд хүлээцтэй хандаж, шударга ёсыг хэвшүүлэх

4. Гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэний үүргээ сахин биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах.

5. Хүүхэд, залуучуудын дунд ухаарлын лекцийг ахмадуудаар уншуулах, ахмадын туршлагыг дэлгэрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаанд ахмадуудыг өргөнөөр оролцуулах

6. Замын хөдөлгөөний дүрмийг бүх нийтээр дагаж мөрдөх талаар тодорхой төрлийн ажлуудыг чанартай зохион байгуулах зэрэг шийдвэрийг гарган 100 хувь баталлаа.

Чуулганы талаар орон нутгийн “Миний нутаг”, төвийн ” Малчин” телевизээр мэдээ өгч, Цагдаагийн газрын вэб сайт, Face book хуудсан, цагдаагийн байгууллагын дотоод сүлжээнд мэдээллийг гарган иргэд олон нийтэд сурталчилж ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна