/ . “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2016” 2-Р ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

. “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2016” 2-Р ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

. “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2016” 2-Р ШАТНЫ

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Сурагчдыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох зөв дадал хэвшил эзэмшүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, БСУГ, БСГ, Улаан загалмайн хороо хамтран ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аймгийн аварга шалгаруулах 2-р шатны тэмцээнийг 2016 оны 11-р сарын 03-нд зохион байгууллаа.

Тэмцээнийг цагдаагийн газрын дарга, х/а Г.Түмэннасан нээж, ГХУСАЗЗ-ийн гишүүн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, БСУГ-ын дарга Р.Батмөнх, Улаан загалмайн хороон дарга Г.Дулмаа нар үг хэлж, тэмцээнийг ГХУСАЗЗ-ийн гишүүн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, шүүгчээр ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, а/х Б.Түмэнбаяр, БСУГ-ын бага боловсролын мэргэжилтэн А.Ууганцэцэг, МСҮТ-ийн жолооны дүрмийн багш М.Дашдорж, Улаан загалмайн хорооны арга зүйч Ж.Оюунгэрэл нар шүүлээ.

Тэмцээнд дараах багууд оролцлоо:

1. 12 жилийн 2-р сургуулийн Б.Түмбаяр ахлагчтай “Тэмүүлэл”,

2. 12 жилийн 3-р сургуулийн Б.Амарбуян ахлагчтай “Сонор”

3. Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн Ц.Батхишиг ахлагчтай “ТАС-161”

4. Оюуны түлхүүр бага сургуулийн Х.Мөнхцэцэг ахлагчтай “Шонхорууд”

5. Дэлгэр сумын сургуулийн М.Хишигбаяр ахлагчтай “Хэрэгжүүлэгч” ,

6. Тайшир сумын сургуулийн Г.Эрдэнэзаан ахлагчтай “Гэрлэн дохио”

7. Эрдэнэ сумын сургуулийн Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Хэрэгжүүлэгч” ,

8. Баян-Уул сумын сургуулийн Б.Содгэрэл ахлагчтай “Ногоон гэрэл”,

9. Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар ахлагчтай “Манлайлагч”

Тэргүүн байранд 64.8 оноогоор Тайшир сумын сургуулийн Г.Эрдэнэзаан ахлагчтай “Гэрлэн дохио” баг шалгарч Цом, Өргөмжлөл, алтан медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар, 2-р байранд 63.1 оноогоор Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар ахлагчтай “Манлайлагч баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар, 3-р байранд 63 оноогоор Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай “ТАС-161” баг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар, “Уран зохицуулагч”-аар Баян-Уул сумын сургуулийн Б.Содгэрэл шалгарч “Уран зохицуулагч” алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаан загалмайн хорооны шагналаар, “Уран зохицуулагч” тусгай байранд Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар шалгарч Өргөмжлөл, МСҮТ-ийн жолооны сургуулийн нэрэмжит шагналаар, “Шилдэг багш”-аар Эрдэнэ сумын сургуулийн багш Б.Жавсанжав, 2-р сургуулийн 5-р ангийн багш Б.Даваацэрэн нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаан загалмайн хорооны нэрэмжит шагналаар тус тус шагнагдаж, шагналыг цагдаагийн газрын дарга, х/а Г.Түмэннасан, БСУГ-ын дарга Р.Батмөнх, Улаан загалмайн хорооны дарга Г.Дулмаа нар шүүгчдийн хамтаар гардуулж өгөв.

Тэмцээнд оролцсон бусад багт Өргөмжлөл, мөнгөн шагнал, бүх хүүхдүүдэд зохион байгуулагчдын зүгээс “Хичээлийн хуваарь”, гарын бэлэг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна