/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2 , 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар батлагдсан “ Иргэний зөвлөл, оршин суугчдад Цагдаагийн байгууллагын тайланг тавих журам”-ын дагуу Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид мэдээлж, үйл ажиллагааг сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тэдний санал хүсэлтийг сонсож, хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр 30 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг аймгийн төв болон сумдад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд ажиллалаа.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасангаар ахлуулсан ажлын хэсэг Есөнбулаг, Дарив, Халиун, Шарга, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төгрөг, Бугат, Алтай, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Тайшир, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Жаргалаар ахлуулсан ажлын хэсэг Гуулин, Дэлгэр, Чандамана, Эрдэнэ, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Бигэр, Цогт, Баянтоорой, Цээл сумдад ажилласан.Цагдаагийн газрын тайланг Есөнбулаг сумд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимд 2016 оны 01 дүгээр сарын 12,13-ний өдрүүдэд тавих үеэр аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Есөнбулаг сумын Иргэдийн хурлын дарга, аймгийн иргэний зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.

Сумдад тайлан тавих үед сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, сумын Засаг дарга, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Прокурорын газрын хяналтын прокурор нарыг байлцуулан иргэдэд тайланг тавьж ажиллалаа. Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг 18 сум, 2 тосгоны 1880 гаруй иргэнд танилцуулан, мэдээллэж, хууль, эрх зүйн 7 төрлийн 640 ширхэг сэрэмжлүүлэг, зөвлөмж, гарын авлагыг тарааж, цагдаагийн газрын эрүү хэв журмын мэдээг 500 ширхэгийг хэвлэн иргэдэд тарааж, Цагдаагийн газрын дарга, сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтарч ажиллах гурвалсан гэрээг байгуулсан. Иргэдэд 2016 оны тайланг таниулцуулах үеэр олон нийт цагдаагийн хамтыг ажиллагааг дэмжиж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцдог 4 хүнийг Цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна