/ "МӨРДЭСТ БҮСГҮЙЧҮҮД" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"МӨРДЭСТ БҮСГҮЙЧҮҮД" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Цагдаагийн газраас санаачлан аймгийн цэргийн штаб, “Миний нутаг” телевизтэй хамтран “МӨРДЭСТ БҮСГҮЙЧҮҮД” тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид 6 төрлөөр өрсөлдөж оролцсоноос тэргүүн байранд цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ц.Гоомарал, дэд байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Энхтуяа, гутгаар байранд Тагнуулын хэлтсийн ахлах нягтлан бодогч, дэд ахлагч Ц.Уртнасан нар шалгарлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн цэргийн штаб, “Миний нутаг” телевиз, Оюуны түлхүүр бага сургуулийн удирдлагууд, ивээн тэтгэсэн “Шүүдэр” барааны дэлгүүр, Орифлейм Говь-Алтай салбар, “Есөн-Эрдэнийн гоёл” үнэт эдлэлийн дэлгүүр, “Элбэг” гоо сайхны барааны дэлгүүрийн эздүүдэд талархал илэрхийлье

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна