/ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тасаг албадууд сар бүрийн сүүлийн 7 хоногийн 1 өдөр Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, ажил үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, тэдэнд хууль тогтоомжыг тайлбарлан таниулах зорилгоор "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" -ийг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгээс уг арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн сайд, шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2016.09.12-ны өдрийн А/40, 113 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, шүүхийн байрны аюулгүй байдлыг хангахад хэрэглэгддэг тусгай хэрэгслүүдийг сурталчилан таниулах ажлуудыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна