/ "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-АВТОМАШИНГҮЙ ӨДӨР" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-АВТОМАШИНГҮЙ ӨДӨР" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-АВТОМАШИНГҮЙ ӨДӨР" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Архи, тамхи, автомашингүй, хоггүй цэмцгэр хотын өдөр” уриан дор тэмдэглэж байна. Арга хэмжээнд төв замын 9 цэгт нийт 18 алба хаагч хамгаалалтанд ажиллаж байна. Мөн “Хүүхэд хамгаалал-Автомашингүй өдөр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл, урлагын газар, Албан журмын даатгагчдын холбоо хамтран хүүхдүүдийн дунд 4 насны ангиллаар “Дугуйн уралдаан”-ыг зохион байгуулав. Уралдаанд 5-12 насны нийт 92 хүүхэд оролцсоноос нас, насны ангилалд эхний 5 байрыг шалгаруулж зохион байгуулагч байгууллагуудын зүгээс Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна