/ ""ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ""

""ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ""

Дэлхийн зөн ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран анги удирдсан багш нарын хүүхэд хамгаалалтай холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулахад зөвлөн туслах, хүүхдийн хүмүүжил төлөвшил болон тэдгээрийг гэмт хэрэг зөрчил, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор“ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” сэдэвт сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог цахим хэрэглээний хор уршиг”, “Хүүхдийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага”, “Багш сошиал ертөнцөд үлгэрлэх нь”, “Киберь гэмт хэрэг”, “Цахим орчин- хүүхэд хамгаалал”, “Хүүхэд хамгааллын бодлого” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, аймгийн төвийн 9 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 7 сургууль, МСҮТ-ийн нийт 300 багш хамрагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна