/ "Хавар-Эрүүл цагдаа" арга хэмжээ

"Хавар-Эрүүл цагдаа" арга хэмжээ

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын тэмцээн уралдаан, явган аялалыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэлээр "Хавар-Эрүүл цагдаа" явган аялалыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд тасаг, албадууд, алба хаагчдын дунд "Олс таталт", "Уулын оргилд хэн түрүүлж гарах вэ" зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, олс таталтын тэмцээнд тэргүүн байрт Эрүүгийн цагдаагийн тасаг, дэд байрт Мөрдөн байцаах тасаг, "Уулын оргилд хэн түрүүлж гарах вэ" тэмцээнд тэргүүн байрт холбоо мэдээллийн инженер, дадлагажих ажилтан Б.Галмандах, дэд байрт саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Очирсүрэн, гутгаар байрт цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Бүрнээ, эмэгтэй алба хаагчдаас мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмарсүрэн нар шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна