/ Мэдээ мэдээлэл / ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

1.2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж

1.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.

2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

3.Дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.

1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.1.“зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;

1.2.“зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.3.“зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан” гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;

1.4.“оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

1.5.“хувийн баримт бичиг” гэж Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, гадаадын иргэний паспорт, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг.

2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.

1.5 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэл, бичиг

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.

2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

1.6 дугаар зүйл.Хугацаа тоолох

1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.

2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.

3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.

4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.

5.Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна.

6.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.

7.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

8.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, саатуулагдсан хүн тухайн байгууллагын, эсхүл саатуулах байрны захиргаанд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.

1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал

1.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

2.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.

1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.

2.Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно.

3.Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.

4.Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно.

5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

6.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:

6.1.консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.2.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 2.8 дахь заалт, 7.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.3.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил;

6.4.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17 дугаар зүйлд заасан зөрчил;

6.5.тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 5.10 дугаар зүйл, 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3, 3.4 дэх заалт, 14.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан зөрчил;

/Энэ заалтад “11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3, 3.4 дэх заалт” гэснийг “11.29 дүгээр зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг” гэж 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.6.олон нийтийн цагдаагийн ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.2, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 43, 44, 46, 49, 52 дахь хэсэгт заасан зөрчил;

6.7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 4, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.16, 5.18 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 11, 12, 13 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 4, 5, 7, 9 дэх хэсэг, 6.21, 6.22 дугаар зүйл, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.8 дугаар зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил;

6.9.ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.27 дугаар зүйлд заасан зөрчил;

6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 5.15, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 6.1 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дахь заалт, 6.12 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 11.21 дүгээр зүйл, 11.22 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад “11.29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг” гэснийг “11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг” гэж 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.13.гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.14.оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  6.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт,  10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь заалт, 10.18 дугаар зүйл, 11.3 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 2.4, 5.4 дэх заалт, 11.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 11.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.15.нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.17.гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

6.18.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3 дахь хэсэг, 11.30, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад “11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3 дахь хэсэг” гэснийг “11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг”  гэж 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.19.Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.8 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3 ,4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.20.улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг, 10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөрчил;

6.21.архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.26 дугаар зүйлд заасан зөрчил;

6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.23.статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.21, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил;

6.24.нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.8, 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.25.төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.26.хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.27.улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 7, 8, 10, 11 дэх  хэсэг, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.28.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-12 дахь хэсэгт заасан зөрчил.

/Энэ заалтыг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

8.Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна.

9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

10.Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.

1.9 дүгээр зүйл.Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол

1.Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:

1.1.зөрчлийн шинжгүй;

1.2.Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

1.3.тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон;

1.4.зөрчил үйлдсэн хүн нас барсан;

1.5.тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.

1.10 дугаар зүйл.Хэтэрсэн хугацааг сэргээх

1.Оролцогч хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргавал зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хэтэрсэн хугацааг сэргээх шийдвэр гаргаж болно.

2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан оролцогчийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх асуудлыг шийдвэрлэх хүртэл тухайн хугацаанаас хамааралтай гарсан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.

3.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргаж болно.

4.Энэ зүйлд заасан хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.

5.Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан прокурорын шийдвэрт тухайн нэгжийн дээд шатны прокурорт нэг удаа гомдол гаргаж болно.

6.Энэ зүйлд заасан хэтэрсэн хугацааг сэргээх нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд хамаарахгүй.

1.11 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараахь зардал хамаарна:

1.1.хохирогч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал;

1.2.эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, устгахад гарах зардал;

1.3.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал;

1.4.хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал.

2.Шинжээч, орчуулагч, хэлмэрчид урамшуулал олгож болно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны зардлыг тооцох журмыг Засгийн газар батална.

4.Албан үүргийн дагуу оролцсон шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчид энэ зүйлд заасан урамшуулал олгохгүй.

5.Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоовол түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.

6.Хэд хэдэн холбогдогч зөрчил үйлдсэн нь тогтоогдвол энэ зүйлд заасан зардлын хэмжээг холбогдогч нэг бүрийн үйлдсэн зөрчил, хохирлын хэр хэмжээг харгалзан эрх бүхий албан тушаалтан, шүүх хуваарилж тогтооно.

7.Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлээс чөлөөлөгдсөн холбогдогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна.

8.Энэ хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл холбогдогч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлнө.

1.12 дугаар зүйл.Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

1.Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг бичгээр гаргана.

3.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

4.Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

5.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

6.Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.

7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

8.Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална.

1.13 дугаар зүйл.Хүсэлт гаргах

1.Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно.

2.Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна.

3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

3.1.хүсэлтийг бүрэн хангах;

3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах;

3.3.хүсэлтийг хангахаас татгалзах.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

5.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийдвэрт гомдол гаргах, түүнийг энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

1.14 дүгээр зүйл.Саатуулагдсан хүний гомдол, хүсэлтийг шилжүүлэх

1.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу саатуулагдсан хүн энэ хуульд заасан гомдол, хүсэлт гаргасан бол тухайн байгууллага, эсхүл саатуулах байрны захиргаа, гомдол, хүсэлтийг 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлнэ.

2.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг прокурорт, мөн зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг шүүхэд гаргана.

1.15 дугаар зүйл.Хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэгт хавсаргах

1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи тэмдэглэл, холбогдох бүх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

2.1 дүгээр зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх

1.Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ.

2.Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.

2.2 дугаар зүйл.Прокурор

1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

1.2.зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх;

1.3.энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;

1.4.оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;

1.5.хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах;

1.6.эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

1.7.прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх;

1.8.энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;

1.9.зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

1.10.зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

1.11.эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;

1.12.энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүй арга хэмжээ авсан бол цуцлах, саатуулагдсан хүнийг суллах;

1.13.зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

1.14.зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

1.15.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;

1.16.зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

1.17.хуульд заасан бусад.

2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

4.Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

5.Оролцогч дараахь үндэслэлээр прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:

5.1.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол;

5.2.тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол.

6.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй.

2.3 дугаар дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан

1.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;

1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах;

1.4.шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;

1.5.зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах;

1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;

1.7.шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.

3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр албан тушаалтныг томилно.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

5.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

2.4 дүгээр зүйл.Эрх бүхий албан тушаалтан

1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;

1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх;

1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;

1.4.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;

1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;

1.6.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;

1.7.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах;

1.8.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх;

1.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах;

1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;

1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;

1.12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах;

1.13.шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

1.14.хуульд заасан бусад.

2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргаж болно.

3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, зөрчлийн хэргийг шалгуулахаар өөр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахгүй.

5.Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.

6.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

3.1 дүгээр зүйл.Холбогдогч

1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.

2.Холбогдогч дараахь эрхтэй:

2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.10.хуульд заасан бусад.

3.Холбогдогч дараахь үүрэгтэй:

3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.

4.Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

3.2 дугаар зүйл.Хохирогч

1.Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.

2.Хохирогч дараахь эрхтэй:

2.1.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

2.2.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

2.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

2.4.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

2.5.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

2.6.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.7.зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;

2.8.зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.9.хуульд заасан бусад.

3.Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.

4.Хохирогч дараахь үүрэгтэй:

4.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

4.2.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

4.3.зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх.

3.3 дугаар зүйл.Өмгөөлөгч

1.Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.

2.Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.

3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

4.Өмгөөлөгч дараахь эрхтэй:

4.1.холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих;

4.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

4.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

4.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг зөрчлийн хэрэгт бэхжүүлж тусгуулах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;

4.5.өмгөөлж байгаа хохирогч, холбогдогчийн, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа зөрчил шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;

4.6.өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

4.7.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;

4.8.эрх бүхий албан тушаалтан, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

4.9.зөрчлийн хэрэгтэй танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

4.10.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

4.11.хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

4.12.энэ хуульд заасан бусад.

5.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

6.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээс татгалзаж болохгүй.

3.4 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрч

1.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй.

2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болно.

3.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:

3.1.өөрийн оролцсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

3.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах.

4.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:

4.1.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлэх;

4.2.үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх;

4.3.үнэн зөв орчуулсан, хэлмэрчилснээ баталж баримт бичиг, эсхүл өөрийн оро

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна