/ "ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ"

"ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ"

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цагдаагийн газраас аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Автотээврийн газартай хамтран орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргаж, аяны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 22-нд зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Ганзориг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Автотээврийн газрын дарга н.Гантулга нар оролцож, хот хоорондын болон орон нутгийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдаж, 3 төрлийн зөвлөмж, гарын авлага 300 ширхэгийг тарааж, “Миний нутаг” телевизээр үйл ажиллагааг сурталчилсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна