/ "ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА"

"ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА"

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан дараах нэр бүхий алба хаагчдыг шагнасан байна. Үүнд:
Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Энхбат, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Батбаатар, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Баярсайхан, “Цагдаагийн алдар” тэмдгээр цагдаагийн бэлтгэл хошууч Д.Эрдэнэбилэг, бэлтгэл ахлах ахлагч Х.Нэргүй, “Хүндэт жуух”-аар цагдаагийн ахлах дэслэгч П.Ууганбаатар нар шагнагдлаа. 
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/481 дугаар тушаалаар хугацааны цагдаагийн ахмад цолоор мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Амартүвшин, цагдаагийн дэслэгч цолоор Холбоо мэдээллийн инженер дадлагажих ажилтан Б.Галмандах, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр цагдаагийн ахлах ахлагч Г.Цээноров, цагдаагийн ахлах ахлагч Д.Манлайбаатар, “Хүндэт жуух”-аар цагдаагийн хошууч Д.Болормаа, цагдаагийн хошууч М.Лхагвасүрэн, цагдаагийн хошууч С.Санвайдагва, цагдаагийн ахмад С.Мөнхнайрамдал, цагдаагийн ахмад А.Баттөр, цагдаагийн ахмад М.Барсбаатар, цагдаагийн хошууч Д.Хатанбаатар, цагдаагийн ахмад Д.Сүрэн, цагдаагийн ахлах ахлагч Л.Амартүвшин, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхтөр, “Албаны төлөө” 1-р зэргийн медалиар цагдаагийн ахмад Б.Арсланбаатар, цагдаагийн хошууч Д.Амгаланбаатар, цагдаагийн хошууч С.Батбаатар, цагдаагийн ахмад Д.Наранбаатар, цагдаагийн ахлах халагч Д.Энх-Амгалан, “Албаны төлөө” 2-р зэргийн медалиар цагдаагийн хошууч Д.Хатанбаатар, цагдаагийн ахлах дэслэгч П.Ууганбаатар, цагдаагийн ахлах ахлагч Г.Цээноров, “Албаны төлөө” 3-р зэргийн медалиар цагдаагийн ахмад С.Мөнхнайрамдал, цагдаагийн ахлах ахлагч Д.Лхасүрэн, цагдаагийн ахмад Д.Батбаяр, цагдаагийн дэслэгч Х.Жүгдэрнамжил, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар нар тус тус шагнагдсан байна. Шагнагдсан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна