/ "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО"

"АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО"

Цагдаагийн газрын 2018 оны тайлангын хурал болж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан нээж, тайланг видео хэлбэрээр үзүүлж, орон нутгийн “Миний нутаг” телевизээр мэдээллийг иргэдэд хүргэлээ.
2018 оны байгууллагын ажил мэргэжлийн аваргаар дараах алба хаагчид шалгарлаа:
Шилдэг удирдагчаар цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Эрдэнэ-Очир, шилдэг тасгаар Захиргааны удирдлагын тасгийн хамт олон, шилдэг мөрдөгчөөр МБТ-ийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Амартүвшин, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалан, шилдэг цагдаа жолоочоор цагдаагийн ахлах ахлагч Б.Гүррагчаа, шилдэг зохицуулагчаар цагдаагийн ахлах ахлагч Ж.Батнасан, шилдэг хэв журмын ажилтнаар хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Оюун-Эрдэнэ, гэрээт цагдаа, цагдаагийн ахлагч Г.Дарханбат, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Тайванбаатар нар шалгарч Цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зургаар шагнагдлаа. 
Тусгай байрт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Пүрэвбаяр, УСАХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Буянхишиг, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Ууганбаатар, эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Давааням, ХБТ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Барсбаатар, мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Хадбаатар, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Түмэнбаяр, жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярцогт, холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Галмандах, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Балжинням, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Амартүвшин, ЭСБ-ны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Чойжилсүрэн, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Алтантуяа, ЭСБ-ны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Очирсүрэн, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Нямцэрэн нэр шалгарч БАЯРЫН БИЧИГ, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна