/ Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-129/-ыг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах чиглэлээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад Цагдаагийн газрын “2018 оны үйл ажиллагааг тайлагнах” ажлыг зохион байгууллаа. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Есөнбулаг сумын 8 багийн нийт 350 хүн хамрагдлаа. Иргэдэд үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр үзүүлж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Эрдэнэ-Очир “Хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, “Иргэдээс төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг” зөвлөмж 350 ширхэгийг тараасан. Арга хэмжээнд оролцогч иргэдэд Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид болон алба хаагчдын хамтарсан урлагийн тоглолт үзүүлж, иргэдийн дунд азтан шалгаруулан “Сар шинэ”-ийн тавагийн идээний багцыг 3 хүнд олголоо. Иргэдээс Цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын талаар санал асуулгыг бичгээр авч, арга хэмжээний талаар орон нутгийн “Миний нутаг” телевиз, Алтай радиогоор иргэд, олон нийтэд сурталчиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна