/ "СУМДАД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАВ"

"СУМДАД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАВ"

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-129/-ыг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах чиглэлээр 2019 оны 01 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Цагдаагийн газрын “2018 оны үйл ажиллагааг тайлагнах” ажлыг Шарга, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад зохион байгууллаа. Арга хэмжээнд сумдын иргэдийн төлөөлөл нийт 385 хүн хамрагдаж, үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр үзүүлж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, боломжтой мэдээллийг газар дээр нь шийдвэрлэн хариулт өгч, Цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын талаар санал асуулгыг бичгээр авч, “Иргэдээс төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг” зөвлөмж 140 ширхэгийг тараасан. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна