/ “АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО” ӨДӨРЛӨГ"

“АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО” ӨДӨРЛӨГ"

“Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд тус газраас “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо” өдөрлөгийг зохион байгуулж, хөтөлбөрийн нээлтийг хийж, ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл дэд хурандаа Ц.Ойнбилэгт хөтөлбөрийг гардуулан өглөө. Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл сургагч ахлах ахлагч П.Дагийцэрэн “Цэргийн хүндэт медалиар шагнуулсныг гардуулан өгч, Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар “Монгол цагдаа” медалиар шагнагдсан ахмадууудад шагналыг гардуулан өгсөн. 
Цагдаагийн газрын алба хаагч, ахмадуудыг 8 багт хувааж “Эерэг хандлага, эв эе” сэдвийн хүрээнд зүйр цэцэн үгийн уралдаан зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Буянхишиг ахлагчтай 7 дугаар шалгарсан.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлэн “Сар шинэ”-ийн гарын бэлэг гардууллаа.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадууд хүндэтгэл үзүүлэн алба хаагчдаас ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна