/ “МӨРДЭСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД” УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН"

“МӨРДЭСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД” УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН"

Цэрэгжсэн байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын оролцоог идэвхжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор цагдаагийн газраас санаачлан “Мөрдэстэй бүсгүйчүүд” анхдугаар уулзалт, зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, зөвлөгөөнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0214 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний албаны эмэгтэй алба хаагчид оролцож, Улсын Их Хурлын гишүүн, Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Миний нутаг” телевиз хамтран зохион байгуулж ажилласан. 
Зөвлөгөөнд аймгийн болон оролцогч байгууллагуудын удирдлагууд, Улсын Их Хурлын гишүүн, Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир урилгаар оролцож, эмэгтэй алба хаагчдын эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудал, байгууллагуудын танилцуулга, мэдээллүүд хийгдэж, оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр 1, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 6, Есөнбулаг сумын “Хүндэт иргэн” тэмдэгээр 2, хугацааны цолоор 2 алба хаагч, “Мөрдэстэй бүсгүй” цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар 6 алба хаагч, “Шилдэг байгууллага”-аар Хилийн цэргийн 0214-р анги шалгарч цом, Өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Зөвлөгөөнөөс эмэгтэй алба хаагчдын зөвлөл байгуулагдаж, уриалга гарган, жил бүр ажлын төлөвлөгөө гарган, ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна