/ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОДОГ ЯЛ ШИЙТГЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОДОГ ЯЛ ШИЙТГЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-ыг цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс болон төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс олгож эхэллээ.

Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол тус нэгжээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператор, e-mongolia.mn сайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаагаа авах боломж бүрдээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна