/ 2020 ОНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 ОНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас 2020 оны ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа хошуучлан ажилласан “Удирдах албан тушаалтан”, “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-ийг шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
2020 оны ажлын үр дүн, мэргэжлийн чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярмааг “Нэгжийн шилдэг менежер”-ээр, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Давааням, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмарсүрэн, Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн хошууч Д.Батдэлгэр, Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатар, мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Буянтогтох, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямжаргал, Есөнбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ачитбаатар нар “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч” аар шалгарч, байгууллагын “Жуух бичиг”-ээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 8 алба хаагч шагнагдлаа.
Ажил, мэргэжлээрээ хамт олноо манлайлан ажилласан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна